Sunday, May 22, 2011

Анхны дугаарын зурвас...

“ЯГ ТИЙМ” сэтгүүлийн анхны дугаар  таны гарт очих өдрийн мэнд хүргэе!
Манай сэтгүүл нь 2011 оны 5-р сараас эхлэн уншигч та бүхэндээ аз дагуулан мэндэллээ. Өнөөдөр асар хурдацтай хөгжин өөрчлөгдөж буй мэдээллийн эрин зуунд шинэ соргог бүхнийг шүүрэн авч уншигч та бүхэндээ сэтгүүлээрээ дамжуулан хүргэхээ амлаж байна.
“ЯГ ТИЙМ” сэтгүүлийн редакц нь шинэхэн мэдээлэл, амьдралд ойрхон зөвлөгөөг хэрэгцээт талаас нь хүргэж байх болно. Шинэ санаа, өвөрмөц шийдлээр сэтгэж зар сурталчилгааныхаа хэв маягийг бусдаас ялгарахуйц өнгө төрхийг “ЯГ ТИЙМ” сэтгүүл тодорхойлох болно. Хийхийн төлөө ярьж, ярьснаа биелүүлэх чин эрмэлзлээр дүүрэн эрхэм уншигч та бүхэндээ сэтгүүлийнхээ шинэ дугаар бүрээр аз амжилт, алтан боломжийг бэлэглэе.